Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн түймэр дэлхийн удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахад уриалж чадах уу?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 36 секунд

Австралийн түймэрт хагас тэрбум амьтан өртөж, нутгийн уугуул өвөрмөц амьтан, ургамал устаж, 25 сая га газар, 2000 гэр орон шатаж, 25 хүн амиа алдаад байна.

Нэгэнтээ хяналтаас гарч, мөд унтрах шинжгүй болсон түймэр хэдэн сая долларын хохирол учруулж, цэргийнхнийг дайчлахаас өөр аргагүй болоод байгаа. 

“Бид дайны нөхцөл байдалд байна” 

Дэвид Боуман,  Тасманийн их сургуулийн Түймрийн судалгааны төвийн захирал

Ган, хар салхи, үер, зуд гээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшиг тийм ч шинэ зүйл биш гэлээ, дараагийн өдрийн мэдээнд дарагдаад л мартагддаг. Харин Австралийн хувьд нөхцөл байдал өөр, дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна. Түймэрт үрэгдсэн коала баавгай, имжний сэтгэл шимшрүүлэм зураг хэдэн мянган хүний зүрх сэтгэлд хүрч байна.

Чинээлэг, англи хэлтэй оронд тохиолдсон гамшигт үзэгдэл байгаль эхийн сүр хүчийг мөнгөөр дарж болохгүй гэдгийг харууллаа.

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг мэдэрч эхэлж байгаа энэ үеэр Австралид түймэр асаж байгаа нь хүмүүст бүр хүчтэй хүрч байна. Шинжлэх ухааны судалгааны тайлангууд, Калифорнид болсон 7000 бээр түймэр зэрэг уур амьсгалтай холбоотой асуудлууд үүсэж байгаа нь хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж байна. Харин дэлхийн удирдагчид үүнийг улс төрийн үйл ажиллагаандаа тусгах эсэх нь дараагийн асуудал болж байна.

Австралийн түймэр уур амьсгалын өөрчлөлтийн нэг үр дүн гэдэг тодорхой. Австралийн өргөн, хуурай газар нутаг түймрийн эрсдэлд хэзээд байсаар ирсэн. Харин уур амьсгалын дулаарлын улмаас эрсдэлийн хэмжээ эрс нэмэгдсэн. Австралид олон жил үргэлжилсэн гангийн улмаас өвс ургамал хатсанаар гал хурдан асах боломжтой болж, бүгчим цаг агаар түймрийг хурдан тарахад хүргэжээ.

Өнгөрсөн жилийн 12-р сард агаарын хэм Цельсийн 48-д хүрснээр Австрали улс түүхэн дээд хэмжээгээр халсан. Австралийн засгийн газраас гаргасан 2019 оны тайланд “уур амьсгалын өөрчлөлтийн улмаас түймэр үүсэх эрсдэлтэй цаг агаарын нөхцөл бий болоод байна” гэж дүгнэсэн байна.

Гэвч Австралийн одоогийн удирдлага асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үйл ажиллагаанаас татгалзсаар ирсэн. АНУ, Орос, Бразил зэрэг улсын адилаар Австралийн нүүрсний салбар гол аж үйлдвэрт тооцогдож, хүчтэй лоббидолт явагддаг.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уур амьсгалын өөрчлөлт гэх зүйл байхгүй гэж эрс үгүйсгэдэг бол уг асуудалд Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон өөр чиг бодлого баримталдаг. Уур амьсгалын өөрчлөлт бодит бус гэж үгүйсгэх эсвэл түймрийн хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлж буйг зөвшөөрөхийн оронд Австрали улсаас ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ дэлхийтэй харьцуулахад хамаагүй бага хувь эзэлдэг, тиймээс энэ асуудлыг буруулахад жинтэй хувь нэмэр оруулах боломжгүй гэж мэдэгджээ.

"Австрали улс дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын ердөө 1.3% л эзэлдэг"

-Скотт Моррисон, Австралийн Ерөнхий сайд 

Харин түүний байр суурийг Австралийн иргэд дэмжих буй эсэх нь эргэлзээтэй. Өнгөрсөн жил “Лэви” хэмээх нам бус байгууллагаас зохион байгуулсан судалгаанд оролцсон Австраличуудын 61% “их хэмжээний хөрөнгө ашиглах байсан ч хамаагүй засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай” гэж үзсэн байна. Энэ нь 2012 онд хийгдсэн судалгааны үр дүнгээс 25%-иар ихэссэн үзүүлэлт юм.

“Скотт Моррисон эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Байгаль орчны асуудал Австралийн өмнөх Ерөнхий сайдуудын уналтын томоохон шалтгааны нэг байсаар ирсэн” 

- Данель Флиттон, "Лэви" судалгааны байгууллагын мэргэжилтэн

Моррисоны үзэл баримтлал дараах дилеммаг дэлгэж харуулж байна. Мэдээж Австрали улс дангаараа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж чадахүй гэдэг нь үнэн. Тиймээс улс үндэстнүүд хамтарч хүлэмжийн хийг бууруулах бодлого хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Харин дорвитой арга хэмжээ авч чадах эсэхийг харах үйлдлээ. 

Эх сурвалж: Time 

Орос: Жириновский иргэдийн зээлийг тэглэх санал гаргалаа
Орос: Жириновский иргэдийн зээлийг тэглэх санал гаргалаа
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.