Оросын улстөрч, Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский бичил санхүүгийн байгууллагуудыг хааж, зээлтэй иргэдийн 40 тэрбум рублийн өрийг тэглэх нь зүйтэй хэмээн твиттер хуудастаа өчигдөр орой бичжээ.
Жириновский санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа оросын иргэдийг санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулж байна гэсэн байр суурьтай байна.
“Бичил санхүүгийн байгууллагууд иргэдийг боолчилж байна”
Либерал намын дарга иргэдийг өрөөс нь салгах нь зайлшгүй гэж мөн хэлжээ.
“Бид иргэдийн 40 тэрбум рублийн өрийг дарах ёстой”
ОХУ-ын Үндэсний зээлийн мэдээллийн сангийн мэдэгдэж буйгаар зөвшөөрөгдсөн зээлдэгчдийн хувь сүүлийн хоёр жилд доод хэмжээнд хүрээд байгаа бөгөөд 2019 онд банкнууд зээлийн хүсэлт гаргасан хүмүүсийн 36.9%-д зээл олгожээ.
Мы поддержим ликвидацию всех микрофинансовых организаций и коллекторских агентств в России. Они загнали граждан в кабалу. Нужно также списать всё 40 млрд ₽ долгов граждан перед ними.
— Владимир Жириновский (@Zhirinovskiy) January 14, 2020
Эх сурвалж: Риа Новости