Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр сошиал хуудсаараа өндөр үнийн дүнтэй цүнх, хувцас, бөгж, машин зэргийг бэлгэнд авсан талаараа нийтэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд тэднийг төсвийн мөнгөн дээр "туйлж" байж болзошгүй гэх асуудлыг дэвшүүлж эхлээд буй.
Тэгвэл Эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т өгчээ. Тэрбээр АТГ-д гаргасан гомдолдоо "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нар, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын цахим орчинд тархсан хэрэглээний зардлын байдал нь АТГ-д мэдүүлсэн ХОМ-тэй нийцэхгүй, тухайн өндөр үнэтэй зарлагыг авлигын мөнгөөр төлсөн, мөнгө угаасан байж болзошгүй байгаа тул хуульд заасан үүргийнхээ дагуу тухайн мэдээллийн мөрөөр хэрэг үүсгэж шалгаж өгнө үү" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!