Л.Энх-Амгалан: ХХДХ-г нэмэгдүүлснээр 3929 төгрөг байсан Монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж багадаа 4715 төгрөг болж нэмэгдсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг хэлэлцлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: 660 мянган төгрөг байсан хөдөлсөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр Монгол хүний цагт ажиллах хөдөлмөрийн үнэлэмж дагаад нэмэгдэж байгаа. Тухайлбал, ХАА-н салбарт нэг өдөр ямаа самнахад 80 мянган төгрөг, барилгын салбарт нэг өдрийн цалин 100 мянган төгрөг байхад ажиллах хүч олдохгүй байна шүү дээ. Тэгвэл ХХДХ-г нэмэгдүүлснээр цагийн 3929 төгрөг байсан Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж багадаа 4715 төгрөг болж нэмэгдэж байгаа. Энэ талаас нь харвал цагийн ажил эрхэлж байгаа хүмүүст ч ашхигтай хууль юм.

“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр цалин, тэтгэвэр нэмэгдэх ойлголт хэзээ ч байхгүй“
“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр цалин, тэтгэвэр нэмэгдэх ойлголт хэзээ ч байхгүй“
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!