Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Норовлин суманд гарсан ойн түймрийг өнөөдөр 08:00 цагт бүрэн унтраажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 08-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 08:00 цагт бүрэн унтраажээ.

Түймрийг унтраах ажиллагаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын "Хан-Уул", “Баянгол" нөхөрлөл, "Онон-Балж" байгалийн цогцолбор газрын нийт 236 хүн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.

Түймэрт урьдчилсан байдлаар 7300 гаруй га талбай өртсөн байна.

24 мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтрах талаар санал солилцжээ
24 мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтрах талаар санал солилцжээ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.