Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян нь Цогт сумын засаг даргаар ажиллаж байхдаа үлийн цагаан оготно устгах төсвийн хөрөнгийг бусадтай үгсэн хуйвалдаж зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу 2025.05.14-ний өдөр товлогджээ.
Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар, тамгын газрын дарга Д.Цогзолмаа, сумын төрийн сангийн дарга Н.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрхэмбаяр, аймгийн соёлын газрын ажилтан Ц.Баасанжав, Баянтоорой тосгоны төсвийн нягтлан Ц.Алтанзагас нартай үгсэн хуйвалдаж, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ингэхдээ нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэх Эрүүгийн хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдаад байгаа юм. Түүний хувьд өнгөрсөн оны 10 дугаар сард аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон билээ.
Сануулахад, Л.Насанбуян нарт холбогдох шүүх хурал өмнө нь 12 удаа хойшилсон байдаг байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!