Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Автомашины азын дугаарын дуудлага худалдааны орлогыг ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ бүтээн байгуулалтад зарцуулна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Иргэд "Автомашины азын дугаарын дуудлага худалдаанаас төвлөрсөн мөнгө хаашаа ордог вэ" гэх асуултыг ихээр тавьдаг. Тэгвэл дээрх асуултад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хариулт өглөө. Тэрбээр хэлэхдээ "Хүүхдийн төлөө сан"-гийн гол эх үүсвэр нь автомашины азын дугаарын дуудлага худалдаанаас төвлөрсөн орлого байдаг. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд "Хүүхдийн төлөө сан"-д төвлөрсөн 25 тэрбум төгрөгийг ямар нэг зүйлд зарцуулаагүй.

Харин одоо "И-Монголиа"-гаар дамжуулан дээрх хөрөнгийг ямар бүтээн байгуулалтад зарцуулах талаар санал асуулга явуулна. Ер нь цаашдаа автомашины улсын дугаарын дуудлага худалдааны орлогоос гадна архи, тамхины татвараас орлого төвлөрүүлж, зарцуулалтыг нь ил тод байлгана" гэлээ.

Ялалтын баярын парад Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхэлнэ
Ялалтын баярын парад Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхэлнэ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.