Д.Одзаяа: Бидний татварын мөнгө гэж бодохоор л хэлэх сайн, муу үг олдохгүй юм. Шонгийн мод, орос утас, угаалгын машинаа зараад сууж байгаа хүн тэрбумаар машин авлаа юу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн төрсөн өдрийн бэлгээ гайхуулж, "онгирсон" сторинууд олон нийтийн дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулаад байна. Ерөнхий сайдын 20-хон настай хүү найз охиндоо төрсөн өдрөөр нь 12,5 сая төгрөгийн Dior цүнх, 20 сая төгрөг бэлэглэсэн гэх дуулиан дэгдэж, хардлага төрүүлсэн учир олон нийт орлогоо нотлохыг шаардаж буй юм.

Тухайлбал нэвтрүүлэгч Д.Одзаяа, "За ёстой ийм юм шэйр хийж үр, хүүхэд байтугай томчуудынх нь асуудалд ч оролцож үзээгүй юмсан. Эд нар нар гэхдээ арай л дэндэж байна аа. Охин нь өөрийн хөдөлмөрөөр аваагүйгээ өлөнтөж байгаад баригдсанаас биш үүнээс ихийг эдэлж, хэрэглэж байгаа хулгайч тэжээврүүд дүүрэн л дээ. Гол нь бидний татварын мөнгө гэж бодохоор л хэлэх сайн, муу үг олдохгүй юм. Шонгийн мод, орос утас, угаалгын машинаа зараад сууж байгаа хүн тэрбумаар машин авлаа юу" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Тэтгэврийн зээлийг хоёрдугаар улирлаас хуучин журмаар олгоно
Тэтгэврийн зээлийг хоёрдугаар улирлаас хуучин журмаар олгоно
 
Б.Бат-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялгаварлан гадуурхалт дунд амьдарч байна
Б.Бат-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялгаварлан гадуурхалт дунд амьдарч байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!