Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажиллан эх орноосоо урвасан гэх хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын шүүх хурал өнөөдөр хаалттай болсон билээ.
Улмаар шүүхээс З.Санждоржийг нээлттэй хорих ангид есөн жил 6 сар хорих ял оноож, Д.Бямбажавыг есөн жил нээлттэй хорих ангид хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тэдний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл "Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах" буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!