Улаанбаатар марафоны 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ сарын 12-ны байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ. Өнөөдөр 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна.

  1. Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БГД, 4-р хороолол, 15-р хороо, Хасбаатарын гудамж

Утас: 70141983

  1. Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БЗД, 41-р хороо, Ангорын байр, 3-н давхарт, 314 тоот (“Отгонтэнгэр” сургуулийн баруун талд)

Утас: 11-450511

  1. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: СХД, 34-р хороо, Орбит-1, Найрамдалын зам, Спорт цогцолбор

Утас: 70176348

  1. Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: СБД, 8-р хороо, 11-р хороолол, Их тойруу, Авто плазагийн баруун талд, “N tower” барилга, 7 давхар, 708 тоот

Утас:11-315651

  1. Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны урд өөрийн байр, 2 давхарт

Утас: 344783

  1. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: ЧД, 10-р хороо, Дэнжийн мянга, Э.Галданбошготын гудамж, 751 тоот

Утас: 77773113

  1. Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: НД, 7-р хороо, Спорт цогцолбор, 3 давхарт, 304 тоот

Утас: 70233601

  1. Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БНД, 5-р хороо, Залуус хэсэг, Эрүүл мэндийн төвийн зүүн талд

Утас: 7021-3435

  1. Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БХД, Өндөртолгой, 1-р хороо, өөрийн байр, 101 тоот

Утас: 70491280

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бусад төрөлд бүртгүүлсэн иргэдэд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дугаар тарааж эхэлнэ. Марафонд гүйх иргэдийн бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын нэгнээс эхэлсэн бөгөөд бүртгэл энэ сарын 20-нд хаагдах юм. Бүртгүүлэх холбоос: Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.mn Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app

Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо
Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо
 
МХХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар Санхүүгийн сахилга батыг сайжруулах ажлуудыг эхлүүллээ
МХХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар Санхүүгийн сахилга батыг сайжруулах ажлуудыг эхлүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!