Бага насны хүүхдийг “ГАР УТСААРАА ЯРИУЛААЧ“ гэж хуурч, орц руу оруулан дээрэмдэж шатнаас гавлаж үлдээсэн 17 настай хүүхдийг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Тавдугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад "Манай бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаад явсан байна" гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхдийн биед хүч хэрэглэж, гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаж үлдээсэн байж болзошгүй Э гэгч 17 настай этгээдийг олж тогтоон, "Дээрэмдэх" болон "Нэг бүрийн тусгай хэрэгсэл"-ийг ашигласан зэрэг үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд танихгүй хүнтэй харилцаа үүсгэхгүй байх, дагаж явахгүй байх зэргээр сэрэмжлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ерөнхий аудитор Д.Загджав чөлөөлөгдөж, С.Магнайсүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо
Ерөнхий аудитор Д.Загджав чөлөөлөгдөж, С.Магнайсүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо
 
Т.Мөнхсайхан: Архаг өвчний үеийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн санхүүжилтийг бууруулсан
Т.Мөнхсайхан: Архаг өвчний үеийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн санхүүжилтийг бууруулсан
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!