Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах ажил үргэлжилж байна.
Тодруулбал, таван шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажил 15 хувьтай үргэлжилж байна. Уг хэсгийн ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгана.
Тодруулбал, шинэчилж буй явган замын чулуун хавтангууд барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй, 30смx 60см болон 30см х 30см хэмжээтэй. Мөн дугуй, скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саад учруулахгүй.
Энэ талаар "Бадрах-Инженеринг" ХХК-ийн авто замын инженер Э.Энхтүвшин “5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажил эхэлсэн. Явган замыг нийт 28 мянган ам.метр талбайд хийхээс 10 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Шинэчилж буй чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр 4 метрийн өргөн хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг 5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хийнэ. Энэ хэсгийн ажлыг наймдугаар сарын 25-нд бүрэн дуусгана” гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!