FACT CHECK: Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэйбаатар өөрийн нэрээ Ч.Өгөөдэй гэж танилцуулсан ба үүсгэн байгуулсан гэх “Хүннү роуд“ ХХК-ийнх нь үйл ажиллагаа “зогссон“ төлөвтэй мөн охинтойгоо цуг “Өвөр гүнт хөгжил“ НҮТББ-ыг эзэмшдэг

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 29 секунд

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр сошиал хуудсаараа 5000 долларын Chanel цүнх, 4950 долларын Miu Miu пиджак, 20 саяын Damiani бөгж, Lexus RX 350 машин зэргийг бэлгэнд авснаа харуулсан нь олон нийтийн зүгээс төсвийн мөнгөн дээр туйлж байж болзошгүй гэх асуудлыг дэвшүүлж эхлээд буй. Тэгвэл өчигдөр Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэй гэгч нь хэвлэлд өөрийн талаарх мэдээллээ өгч, охиндоо 20 сая төгрөг, автомашин зэргийг авч өгсөн гэв. Тэгвэл түүний зарим мэдээллийг нягталж үзье.

-Ө.Өгөөмөрийн аав өөрийн нэрээ Ч.Өгөөдэй гэж "ХУДАЛ" хэлсэн үү-

Тэрбээр хэвлэлд яриа өгөхдөө өөрийн нэрийг Өгөөдэй хэмээн танилцуулсан байдаг. Хэрэв тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан гэх компаниа нь зөв хэлсэн бол түүний нэрийг Ч.Өгөөдэй биш Ч.Өгөөдэйбаатар гэдэг аж. Харин тэрбээр яагаад нэрээ ийн хэлэх болсон нь анхаарал татаж байна. Түүнчлэн монголд Өгөөдэйбаатар нэртэй нэг л хүн бүртгэлтэй байна.

-"Хүннү роуд", "Ай Эс Өү Өү" гэх хоёр компанийг Ч.Өгөөдэйбаатар эзэмшдэг бөгөөд "Хүннү роуд" ХХК-ийн бүртгэл ЦУЦЛАГДСАН төлөвтэй байна -

Тэрбээр 27 жил хувиараа бизнес эрхэлсэн нэгэн гэж танилцуулсан. Ингэхдээ тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан гэх хоёр ч компанийн нэрийг дурдсан. Тодруулбал, АНУ-ын Виржиниа мужид бүртгэлтэй "Хүннү роуд" компанийг үүсгэн байгуулж, монголд "Ай Эс Өү Өү" ХХК-ийг удирддаг гэсэн юм.

Хуулийн этгээдийн лавлагаанаас харахад, "Ай Эс Өү Өү" ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд эцсийн өмчлөгч нь Чинбаатар Өгөөдэйбаатар гэжээ. Худалдааны зуучлал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж.

Харин "Хүннү роуд" компанийн тухайд мөн л Өгөөдэйбаатар Чинбаатар гэсэн эзэмшилтэй байна. Ингэхдээ 2023 оны 11 дүгээр сарын 6-нд үүсгэн байгуулагдсан байх боловч 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор бүртгэлийн хураамжаа төлөх ёстой байсан ч бүртгэлийн хураамжаа төлөөгүй учраас 2025 оны хоёрдугаар сард статус нь идэвхгүй болж, автоматаар бүртгэл нь цуцлагджээ.

-"Өвөр гүнт хөгжил" НҮТББ-ын УЗ-ийн даргаар охин Ө.Өгөөмөр, Гүйцэтгэх захирлаар аав Ч.Өгөөдэйбаатар ажилладаг-

Үүнээс гадна Ч.Өгөөдэйбаатарын нэр дээр өөр бас нэгэн НҮТББ байна. Тодруулбал, байгаль хамгаалал, ойн санг хамгаалах, мод үржүүлгийн талаархи ач холбогдлыг сурталчлах, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр "Өвөр гүнт хөгжил" НҮТББ-ыг 2021 онд байгуулжээ. Тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргаар Өгөөдэйбаатарын Өгөөмөр /Ерөнхий сайдын хүүгийн найз охин/ ажилладаг гэж бүртгэгджээ. Харин Гүйцэтгэх захирал нь түүний аав Ч.Өгөөдэйбаатар.

ТББХ:  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэнэ
ТББХ: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэнэ
 
МХХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар Санхүүгийн сахилга батыг сайжруулах ажлуудыг эхлүүллээ
МХХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар Санхүүгийн сахилга батыг сайжруулах ажлуудыг эхлүүллээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!