Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

24 мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтрах талаар санал солилцжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нийслэл хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төсөлд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн удирдлага, Монголын барилгын үндэсний ассоциаци болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Мега төслүүдэд дотоодын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулна. Мөн дотоодын компаниудтай хамтарч залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх, соён гэгээрүүлэх компанит ажил зохион байгуулна” гэлээ.

Уулзалтаар мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж, хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар болсон юм.

ТАЗ-ийн гишүүнд Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нар нэр дэвшинэ
ТАЗ-ийн гишүүнд Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нар нэр дэвшинэ
 
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн гэр, ажлын өрөөнөөс их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураажээ
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн гэр, ажлын өрөөнөөс их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.