Ж.Чинбүрэн: Яам ЭМДС-г заавал өөрийнхөө доор байлгах нь ямар ач холбогдолтой юм. Эсрэгээрээ эмнэлэг, өвчтөн, даатгал гурвын дунд садаа болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэж байна. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хийлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн нь бодлогын том реформ байх ёстой. Гэтэл зөвхөн 2024 оны байдлыг харахад ЭМДС-нд 316 тэрбум төгрөгийн дутагдал санд үүссэн байна. УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн асуудлыг удахгүй хэлэлцэх гэж байна. Энэ үед ЭМДС-г бодитой хэмжээнд хүргэж, 3.6 сая хүнтэй улсын эмнэлгийн байгууллага нь үүдээ хааж, төлбөр нэхэж суудаг үйлчилгээтэй биш, харин үүд хаалгаа нээж, илүү сайн тусламжийг сэтгэл хангалуун өгдөг байх тогтолцоог хийх талаас ярилцаж, төсөв санхүүгийн дэмжлэгийн асуудлаа оруулж яримаар байна.

ЭМЯ ЭМДС-г заавал өөрийнхөө доор байлгах ямар ач холбогдол байгаа юм. Эсрэгээрээ эмнэлэг, өвчтөн, даатгал гурвын дунд садаа болж байна. Сангийн төсвийг хэмнэж байгаа нэрээр хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж байгаа ядарсан ард иргэдэд хэрэгтэй хөнгөлөлтийг хасаж байгаа нь буруу" гэж байр сууриа илэрхийлэв.

Т.Мөнхсайхан: Архаг өвчний үеийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн санхүүжилтийг бууруулсан
Т.Мөнхсайхан: Архаг өвчний үеийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн санхүүжилтийг бууруулсан
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол баталлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол баталлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!