Уналтад орсон нүүрсний үнэ сэргэж тонн нь 100 ам.доллар шүргэлээ

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 28 секунд


Улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол хөшүүрэг нүүрсний үнэ дэлхийн зах зээлд он гарсаар 44 хувиар унаж, тонн тутам нь 100 ам.доллароос буурч дөрөвдүгээр сарын 23-нд 93 ам.доллар болсон нь хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болсон юм. Тэгвэл үүнээс хойшхи хугацаанд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ алгуур сэргэж өнөөдөр 99.40 ам.долларт хүрээд байна. Учир нь дэлхийн нүүрсний зах зээлд томоохон тоглогч Австралийн нүүрсний нийлүүлэлт буурах эрсдэл нь Азийн орнуудад нүүрс олборлолтын хэмжээ ихсэж эрэлт буурах дарамтыг түр зуур нөхсөнөөр ийнхүү нүүрсний үнэ сэргэхэд нөлөөлжээ. Гэсэн ч энэ жил Хятадад өвлийн улирал нь харьцангуй дулаан болж, цахилгаан эрчим хүч, халаалтын хэрэгцээ нь эрчим хүчний нүүрсний экспорт хязгаарлагдахад нөлөөлжээ.

Нүүрсний үнийн уналт, геополитикийн тодорхойгүй байдал нь манай улсын хувьд энэ жил нүүрсний үнийг дунджаар 105 ам.доллароор төсөөлж байснаас доогуур унаж 80 ам.доллароор экспортолсон нь орлого буурах, үүнийг дагаад гадаад худалдааны үзүүлэлтүүд муудах байдлаар эдийн засагт савлагаа үүсгэсэн билээ.

Т.Мөнхсайхан: Эмнэлгийн тусламж үйлчилгээг доголдуулсан учраас Н.Эрдэнэхүү даргыг чөлөөлсөн. 10 хоногийн өмнө өөрт нь ч танилцуулсан
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн тусламж үйлчилгээг доголдуулсан учраас Н.Эрдэнэхүү даргыг чөлөөлсөн. 10 хоногийн өмнө өөрт нь ч танилцуулсан
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!