Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Танкаар айлгадаг шиг УИХ-аар хууль хэлэлцэхээр “Хулгай болно” гэж яг юу яриад байна даа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төсөлтэй холбоотойгоор гараад буй шүүмжлэлүүдэд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тайлбар өгч, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Танкаар айлгадаг шиг УИХ-аар хууль хэлэлцэхээр “Хулгай болно” гэж яг юу яриад байна даа. Харин олны анхааралд оруулж хэлэлцээд явах нь л бидний үүрэг биз дээ.

Гишүүд бүрэн эрхийн хүрээнд хуулийн төсөл санаачлаад санал авах шатанд байгаа.

1. Өрийн хязгаар нэмэх асуудал байхгүй

2. УИХ-аар соёрхон баталсан зээлээр хэрэгжиж байгаа төслүүд

3. Эдгээр төслүүд нэн хөнгөлттэй зээлийн ангилалд багтдаг. 2015, 2017 онд зээлийн хэлэлцээрийг нь анх баталсан байдаг.

4. Энэ жил ашиглаж болох хязгаар тавигдснаар тус 2 төсөл 10-15 жил үргэлжлэхээр байна.

5. Асуудал байгаа тул УИХ-аар хэлэлцээд явъя. УИХ хэлэлцэхээр хулгай хийх гээд байгаа гэсэн үг үү.

6. Гишүүдийн ямар хуулийн төсөл өргөн барьж болохыг яг хэн шийддэг болсон юм бэ?

7. 47 гишүүн одоогоор гарын үсэг зурсан байна.

8. Эцэст нь өргөн бариагүй байгаа төсөл дээр яагаад ингэтлээ их эсэргүүцээд байгаа юм бэ. Энэ төслүүд явчхаар ямар эрх ашиг, хэний эрх ашиг хөндөгдөх гээд байгаа юм бэ.

9. Эрчим хүчний хараат бус, түлш шатахууны хараат бус орон болж болохгүй юу" гэжээ.

Сангийн яамнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг “Монгол Улсын нэр хүндийг унагах НОЦТОЙ үйлдэл хийсэн” гэж үзлээ
Сангийн яамнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг “Монгол Улсын нэр хүндийг унагах НОЦТОЙ үйлдэл хийсэн” гэж үзлээ
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.