О.Дашпагма: Улаанбурханы эсрэг вакциныг 9 сартай болон 2 настайд нь хийдэг. Хэрэв хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв. Улаанбурханы халдвараар өвчилсөн 4 сартай хүүхэд өнөөдөр эндсэн бөгөөд тус нярай дархлаажуулалтад хамрагдаагүй байжээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

-Улаанбурхан өвчин халдварлалтын зэргээрээ халдварт өвчнүүдийн дотор өндөрт тооцогддог, цочмог халдварт өвчин. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтыг үндэсний товлолын дагуу 9 сартайд, мөн хоёр настайд нь дархлаажуулалт хийдэг. Хүүхдүүд уг хоёр тунд бүрэн хамрагдах ёстой. Ингэснээр улаанбурхан өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.

Дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл бүрэн тунд хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ товлолын дагуу 9 сартайд нь болон 2 настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулахад нь анхаарах хэрэгтэй.

Хамрагдсан эсэхийг нь нягтлаад хэрэв ямар нэгэн шалтгаанаар товлолт вакцинаас хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төв дээр очоод 15 хүртэлх насны хүүхдэд нөхөн дархлаажуулалтад хамруулах боломжтой. Вакцинд хамрагдсан эсэхийг эх хүүхдийн ягаан дэвтэр дээр тэмдэглэсэн байдаг. Хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой. Хэрэв батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулах арга хэмжээнд хамрагдах шаардлагатай.

Д.Амгалан: Унгар руу томилолтоор 150 биш 50 гаруй хүн л явсан
Д.Амгалан: Унгар руу томилолтоор 150 биш 50 гаруй хүн л явсан
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!