Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайхан: Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчилж зургаан настнуудын дунд эрт илрүүлгийг эрчимжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

-----------------

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хүүхэд хамгааллын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил болж байна. Энэ хүрээнд өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ өчигдөр анхныхаа хурлыг хийлээ. Энэхүү хурал дээр хэлэлцэж ярилцсан зүйлийн талаар өнөөдөр Засгийн газрын хурал дээр тодорхой мэдээлэл өглөө. Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын баримталж буй гол бодлого нь эрүүл ирээдүйг бий болгох. Энэ хүрээнд хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас нь эхлэн анхаарах нь зүйтэй. Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчлөх, сургууль цэцэрлэгийн эрт илрүүлэг урьдчилсан үзлэгийн тогтолцоог бэхжүүлэх, зургаан настнуудын эрт илрүүлгийг эрчимжүүлэх, дөрөв, 10, 12 дугаар ангийнхны дунд эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулж ерөнхий боловсролын сургуулиа хүүхдүүд эрүүл төгсдөг байх, өвчин эмгэг байвал эрт илрүүлж эмчилдэг байх зэрэг эрүүл боловсролын ирээдүй улс орны хамгийн гол хөгжлийн тулгуур гэсэн үзэл баримтлалыг батжуулах талаар үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Мөн цаашид Сургуулийн орчны эрүүл аюулгүй байдлын тухай хуулийн үзэл баримтлалыг намрын чуулганаар хэлэлцүүлэх гэх мэтчилэн хүүхдүүдийг өвдсөний дараа биш эрт илрүүлж эмчилдэг ба йх, эмнэлгийн тусламж үйлчилгээ чирэгдэлгүй байх, амьдарч буй газраасаа эрүүл мэндийн үйлчилгээг авдаг зэрэг үүрэг даалгавруудыг өгч ажилалаа.

Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэх хуралдаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож байна
Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэх хуралдаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.