Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: Ө.Өгөөмөрийн ээж гэх ЧД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаагийн орлого нэг жилийн дотор 204 саяар НЭМЭГДЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Өнгөрөгч өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн инстаграм хаягтаа оруулсан сторитой холбоотой мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн ээж Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаа юм. Н.Ариунаа нь 2019 онд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдож байсан нэгэн. Түүний 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс сонирхуулъя.

Н.Ариунаагийн өөрийн орлого 227 сая төгрөг. Сонирхолтой нь, тэрбээр 2022 оны мэдүүлэгтээ өөрийн орлогыг 23 сая төгрөг хэмээн мэдүүлж байжээ. Харин нэг жилийн дараагаар түүний өөрийн орлого 204 сая төгрөгөөр нэмэгдсэн байх аж. Харин гэр бүлийн орлого нь 85 сая төгрөг. 90 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг хашаа байшинтай. 60 сая төгрөгийн нэг автомашинтай. 75 сая төгрөгийн газартай. Тэрбээр нэг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд дотоодын хадгаламжиндаа 9 сая төгрөгтэй.

Норовлин суманд гарсан ойн түймрийг өнөөдөр 08:00 цагт бүрэн унтраажээ
Норовлин суманд гарсан ойн түймрийг өнөөдөр 08:00 цагт бүрэн унтраажээ
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.