Нээлттэй 1000 бодлогоос түүвэрлэн математикийн элсэлтийн шалгалт авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Энэ жил Элсэлтийн шалгалт өгөх 41 мянга шалгуулагч бий. Математикийн элсэлтийн шалгалтын 1000 бодлогыг нээлттэй байршуулаад байгаа ба тэдгээрээс түүвэрлэн шалгалт авах талаар БҮТ-өөс мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа:
"Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ. Энэ удаагийн элсэлтийн шалгалтыг эдгээр нээлттэй 1000 даалгавраас сонгон авна. Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр мянган бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрэн нээгдэнэ.

Нээлттэй даалгаврын системийн шинэ хувилбарыг боловсруулан нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр даалгавар боловсруулах ажил олон нийтэд нээлттэй болж, шаардлага хангасан тохиолдолд хэнээс ч даалгаврыг хүлээн авах боломж нээгдэж байна. Өмнө нь даалгавар боловсруулахдаа цөөн тооны багш нарыг сонгон вакумжуулж ажилладаг байсныг ийнхүү өөрчиллөө. Шаардлага хангасан даалгавруудыг мэдээлэл дамжуулах технологийн шинэ шийдлийн дагуу сургалтын байгууллага болон сургуулийн удирдлагын системд нийлүүлнэ.

“Хүүхдийн зуслангууд томчуудын зугаа, цэнгээний газар, аялал жуулчлалын кэмп болж, зүс царай нь өөрчлөгдсөн“
“Хүүхдийн зуслангууд томчуудын зугаа, цэнгээний газар, аялал жуулчлалын кэмп болж, зүс царай нь өөрчлөгдсөн“
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!