УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
---------------
Тэрбээр "Төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Төсвийн сахилга бат чухал байна. Эдийн засгийн эрсдэл үүсэх гээд байна шүү гэж хэлсэн гишүүнийг яагаад гар, хөл боллоо гэж нэгэн рүүгээ дайрч доромжлох шаардлагагүй. Төрийн урсгал зардал арай л дэндүү байна. Орон тоо хэмжээ хязгааргүй нэмэгдэж байна. Үндсэндээ татвар төлөгчид төрийн албаны тансаглал, төрийн албаны бүдүүн бүтцийг тэжээж байна. Татварын хувь хэмжээ буурах ямар ч шинж алга. Өчигдөр нэг мэдээлэл сонслоо.
Ний нуугүй хэлэхэд мань мэт нь боломжтой ч гэсэн LEXUS-600 машиныг үзээгүй. Гэтэл төр LEXUS-700-г хэд гурваар нь худалдаж авч байна.
Гадаад томилолт, үргүй зардал, энд тэнд баахан бүтэц үүнийг эргэж харахаас өөр аргагүй. Тиймээс төрийн урсгал зардлыг танахгүй бол болохгүй байна" гэв.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!