Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх АН-ын бүлгийн санаачилгад “Женко“ Х.Баттулга гарын үсэг зуржээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил аль хэдийн эхэлсэн гэдэгтэй зэрэгцээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дахин нэр дэвшихээр зэхэж, харин АН-аас Х.Баттулгыг дахин горилж буй гэх яриа улс төрийн хүрээнд гараад буй.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх санаачилга гаргаж буйгаа илэрхийлсэн байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "АН-ын бүлгийн 42 гишүүн Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдэг дээр тууштай, хатуу зогсох ёстой гэх шийдлийг гаргахаар ярилцлаа" гэсэн юм.

Эл асуудлаар УИХ-д суудалтай ардчилсан намын 42 гишүүний 36 нь дэмжиж гарын үсэг зурсан бол үлдсэн зургаан гишүүний хувьд татгалзжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гарын үсэг зурахаас татгалзсан зургаан гишүүний дунд өмнө нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүмүүс ч байгаа аж.

Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгчийг дахин сонгогдох нөхцөлийг Үндсэн хуульд хийж болохгүй гэдэг санаачилгыг Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга дэмжиж гарын үсэг зурсан байна.

Улс төрийн хүрээнд 2027 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн гол өрсөлдөөний дүрүүдийг АН талаас Х.Баттулга, МАН талаас одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэх таамгийг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон улс төрийн үйл амьдрал улам сонирхол татахаар байна.

Л.Энх-Амгалан: Хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 263 хүүхэд байна
Л.Энх-Амгалан: Хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 263 хүүхэд байна
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.