ТАЗ-ийн гишүүнд Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нар нэр дэвшинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулсан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс өчигдөр /2025.05.12/ ээлжит хуралдаанаа хийлээ.

Сонгон шалгаруулах комиссын энэ удаагийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах шаардлага хангасан оролцогчидтой “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд ярилцлага хийсэн юм.

Ташрамд дурдахад, тус комисс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн зургаан иргэний материал, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаа, мэдээлэлтэй танилцаж, шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзээд, оролцогч Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

БАЙНГЫН ХОРОО: Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэнэ
БАЙНГЫН ХОРОО: Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэнэ
 
Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх АН-ын бүлгийн санаачилгад “Женко“ Х.Баттулга гарын үсэг зуржээ
Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх АН-ын бүлгийн санаачилгад “Женко“ Х.Баттулга гарын үсэг зуржээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!