Ленин клуб байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр барилгын каркас угсарсан “Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг албадан буулгаж буй. Үүнтэй холбоотойгоор иргэдийн зүгээс төр хувийн өмчид халдаж байна гэх асуудлыг хөндөж байгаа. Энэ асуудлын талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалангаас тодрууллаа. Тэрбээр "ОХУ-ын талд эзэмшилтэй Ленин клубын газрыг 2014 онд Э.Бат-Үүл засаг даргаар ажиллаж байхдаа захирамж гаргаж олгосон байдаг. Буруутай этгээдээр хохирлыг нь барагдуулах хуультай. Гурван шатны шүүхээр зөвшөөрөлгүй барилгыг нураах шийдвэр гаргасан байдаг" гэв.