Өчигдөр олон нийтийн сүлжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Тодруулбал, нэгэн залуу эхнэрийнхээ нүүр, толгой руу өшиглөж, хашлага давуулан түлхэж унагаж буй нь бичлэгт үлдсэн байдаг. Улмаар эхнэр нь орилж, уучлал гуйснаар нэгэн иргэн цонхоороо уг бичлэгийг хийж, цахим орчинд түгээсэн байна.
Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Тус асуудал энэ сарын 4-5нд шилжих шөнө гарсан. Уг асуудлыг БГД-ийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна" гэлээ.
Сануулахад, тухайн залууг хориогүй гадуур шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!