Үндэсний үйлдвэрлэгч "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон долоо давж түрүүлсэн бол Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун зургаа даван үзүүрлэлээ.
Харин шөвгийн дөрөвт Улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр нар үлдээд байсан юм.