Үнэн хэрэгтээ, улстөрч хүн баргийн давхар ажил хийх завгүй хүн байдаг. Гэвч Монголын улстөрчид ямар нэг холбооны дарга, Ерөнхийлөгчөөр давхар ажиллаж байдаг.
Өнөөдрийн байдлаар 10 гаруй улстөрч спорт холбоодын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Эдгээр дурдвал:
-Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга-
-Тэрбээр 2006 оноос хойш тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлжээ. Түүнийг хамгийн сүүлд 2016 онд Жүдо бөхийн холбооны IV их хурлаар улираан томилсон байна.
-Шатрын холбооны Ерөнхийлөгч, ЕТГ-ын дарга Г.Занданшатар-
-Г.Занданшатарыг өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Монголын шатрын холбооны ээлжит бус их хурлаар тус холбооны Ерөнхийлөгчөөр томилсон байдаг. Тэрбээр өмнө нь 2011-2015 онд Шатрын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан аж.
-Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар-
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Чөлөөт бөхийн холбооны ээлжит бус хурлаар томилжээ. Тэрбээр өмнө нь тус холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан аж.
Мөн түүнийг 2024 оны аравдугаар сарын 23-нд Чөлөөт бөхийн холбооны ээлжит хурлаар улираан сонгожээ.
-Хоккейн холбооны Ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан-
-Тэрбээр 2019 оны тавдугаар сард холбооныхоо хурлаар улиран сонгогджээ. Одоогоор сүүлийн 10 гаруй жил тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй юм.
-Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар-
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын хөлбөмбөгийн холбоо Ерөнхийлөгчөө сонгох гэж багагүй маргаантай байсан. Үүний эцэст дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ээлжит бус их хурлаараа УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг Ерөнхийлөгчөөрөө сонгосон юм.
-ММСУХ-ны дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын 4 гишүүн ажиллаж байна-
-Монголын Морин спорт, уяачдын холбоо өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сард VIII их хурлаа хийж, Ерөнхийлөгчөөрөө Д.Дагвадоржийг сонгосон байдаг. Улмаар шинэ удирдлагын бүрэлдэхүүнээ баталсан бөгөөд УИХ-ын гишүүн, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр, Ц.Идэрбат нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгосон юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!