Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Анхбаяр: Дархлаажуулалтын нас нь болоогүй хүүхдүүд Улаанбурханаар өвчлөх эрсдэл өндөр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хоёрдугаар сарын 18-наас хойш улаанбурханы 1756 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1199 тохиолдол эдгэрсэн байна. Нийт 11 аймагт улаанбурханы тохиолдол бүртгэгдсэн. 73 хувь нь нийслэлд бүртгэгдсэн. 10-14 насныхан 40 орчим хувийг эзэлж байна. Одоо ХӨСҮТ-д 264 хүүхэд эмчлэгдэж байна.

Улаанбурханы тохиолдол ихсэх тусам хүндрэлийн тоо нэмэгддэг. Өнөөдөр үүрээр 4 сартай дархлаажуулалтад хамрагдаагүй байсан нярай эндсэн. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. Сар гаруй хатгалгаатай явсан. 2,3 эмнэлэг дамжсан. Хүнд байдалтай ирсэн. Дархлаажуулалтын нас нь болоогүй хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр байна. Мөн архаг хууч өвчтэй хүүхдүүд эндэх эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс эцэг эхчүүд дархлаажуулалтдаа сайн хамрагдаарай гэж хэлмээр байна. " гэлээ.

Эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т өгчээ
Эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т өгчээ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.