Хуульч Р.Булгамаа: БНСУ руу виз мэдүүлэхэд гадаад паспортыг 30-40 хоног хураан авч байгаа нь хүний эрхийг хязгаарлаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 28 секунд

"Алтан гэрэгэ" хуулийн фирмийн хуульч Р.Булгамаа БНСУ руу виз мэдүүлж буй иргэдэд тулгарч буй асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж, улмаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлжээ. Тодруулбал, "БНСУ руу зорчих виз мэдүүлэхэд гадаад паспортыг 30-40 орчим хоног хураан авч, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байна. Аргагүй шалтгаанаар паспортаа буцаан авсан тохиолдолд визийн өргөдлийг цуцалж, хураамжийг буцаан олгодоггүй нэмж хохироодог. Виз олгохоос татгалзсан шалтгаанаа "зорилго тодорхой биш" гэх хариу өгч байгаа нь өргөдлөө хэрхэн сайжруулах, ямар баримт бүрдүүлэх талаарх мэдэх эрхийг хязгаарлаж байна" гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, БНСУ-ын виз мэдүүлэхэд Монгол Улсын иргэдийн гадаад пасспортыг олон хоног хураан авч, өөр улс оронд зорчихыг хязгаарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь заалт, Иргэний болон улстөрийн эрхийн олон улсын пактын 12 дугаар зүйлээр баталгаажуулсан чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж байгаа тул эл асуудалд анхаарлаа хандуулж, тодорхой арга хэмжээ авч өгөхийг албан бичигтээ дурджээ.

Зочны өрөөний буйдан шатаж байсныг унтрааж, 200 хүнийг утаажилтын бүсээс гаргажээ
Зочны өрөөний буйдан шатаж байсныг унтрааж, 200 хүнийг утаажилтын бүсээс гаргажээ
 
Д.Цогтбаатар: Ард санхүүгийн нэгдэлд ажиллаж байсан хүмүүс яагаад хөрөнгийн биржийн салбарт ингэж олноороо орж ирэх гээд байгаа юм 
Д.Цогтбаатар: Ард санхүүгийн нэгдэлд ажиллаж байсан хүмүүс яагаад хөрөнгийн биржийн салбарт ингэж олноороо орж ирэх гээд байгаа юм 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!