Тээшиндээ “Монжура” нэршилтэй 1483 ширхэг тариаг хийж, хил нэвтрүүлэхийг оролджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нарита–Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын 3 иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрсэн талаар Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, тусгай зөвшөөрөл шаарддаг “Монжура” нэршилтэй, 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн 3 төрлийн нийт 1,483 ШИРХЭГ тариа байсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн аж.

Дашрамд дурдахад, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдах, ханган нийлүүлэх болон арилжааны зориулалтаар импортлох нь зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх журмаас ялгаатай юм.

Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг ердийн импортын журмаар импортлох боломжгүй бөгөөд хуульд заасан тусгай нөхцөлд холбогдох зөвшөөрөл, шаардлагыг хангасан тохиолдолд импортлох боломжтой.

Иймд иргэд та бүхэн гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад холбогдох шаардлага тавигдах эсэхийг урьдчилан тодруулах, гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэхийг ГЕГ-аас анхаарууллаа.

ЭСЯ: Аялахаас бусад зорилгоор Тайландад зорчих тохиолдолд холбогдох ангиллын визийг урьдчилан авна
ЭСЯ: Аялахаас бусад зорилгоор Тайландад зорчих тохиолдолд холбогдох ангиллын визийг урьдчилан авна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!