Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВИЙН ТӨСӨЛ: 2025 онд 83.3 сая тонн нүүрс экспортлоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Өнгөрөгч 12 дугаар сарын 4-нд Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Тус төсвийн төсөлд төсвийн орлогын 31.7 хувь буюу 11.6 их наяд төгрөгийг уул уурхай, газрын тосны салбараас бүрдүүлэхээр төлөвлөсөн байдаг. Тухайлбал, 83.3 сая тонн нүүрс экспортлохоор тусгажээ.

Харин энэ талаар аудитын дүгнэлтэд "2025 онд нийт 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд үүний 37.9 сая тонн буюу 45.5 хувийг Эрдэнэс таван толгой ХК дангаараа эзэлж байна. Монгол улс 2024 оны 8 сарын бодит гүйцэтгэлээр 55.4 сая тонн нүүрс экспортолсноос тус компани 21.6 сая тонн нүүрсийг экспортолсон нь ирэх жилийн зорилтод түвшинд хүрэхэд хүндрэл үүсэж болзошгүй юм" гэжээ.

АУДИТ: Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад зах зээл дахь үнийн бууралтаас шалтгаалж, төсвийг орлого тасрах эрсдэлтэй
АУДИТ: Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад зах зээл дахь үнийн бууралтаас шалтгаалж, төсвийг орлого тасрах эрсдэлтэй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ