Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОТЫН ТӨСӨВ 2025: Нийслэл, дүүргийн 7658 төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэл, НДШ-д 258.7 тэрбум төгрөгийг зарцуулна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нийслэлийн 2025 ОНЫ ТӨСӨВ-ийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Төсвийн төсөлд тусгагдсан анхаарал татсан төсөл, арга хэмжээ ба түүнд тавигдсан төсвийн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг та бүхэнд цувралаар бэлтгэн хүргэж байна.

Тухайлбал, нийслэл ирэх онд урсгал зардалд нийт 1.3 их наяд төгрөгийг зарцуулахаар тусгажээ. Үүнд, төрийн албан хаагчийн цалингийн зардал багтжээ. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан нийслэл, дүүргийн 100 байгууллагын 7658 албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 258.7 тэрбум төгрөгийг хуваарилахаар тусгаад байна.

Утааны асуудлаар сонсгол хийх өргөдлийг өнөөдөр 11:35 цагийн байдлаар 1283 хүн дэмжжээ
Утааны асуудлаар сонсгол хийх өргөдлийг өнөөдөр 11:35 цагийн байдлаар 1283 хүн дэмжжээ
 
Х.Нямбаатар: Захуудыг хэзээ мөдгүй хааж, боогоод нүүлгэх гэсэн зүйл байхгүй
Х.Нямбаатар: Захуудыг хэзээ мөдгүй хааж, боогоод нүүлгэх гэсэн зүйл байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.