АУДИТ: Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад зах зээл дахь үнийн бууралтаас шалтгаалж, төсвийг орлого тасрах эрсдэлтэй

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 46 секунд

Өнгөрөгч 12 дугаар сарын 4-нд Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Тус төсвийн төсөлд төсвийн орлогын 31.7 хувь буюу 11.6 их наяд төгрөгийг уул уурхай, газрын тосны салбараас бүрдүүлэхээр төлөвлөсөн аж. Ингэхдээ уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний биет хэмжээг 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 0.2-5.2 нэгжээр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Харин аудитын байгууллагаас гадаад зах зээлийн нөлөөгөөр төлөвлөсөндөө хүрэхгүй байх, улмаар төсвийн орлого тасрах эрсдлийг тооцоолох шаардлагатай гэж дүгнэжээ. Тодруулбал, "Уул уурхайн салбараас 2025 оны төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого БНХАУ-ын эдийн засгийн байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын болон коксжих нүүрсний эрэлт багасах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурах зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр тасалдах эрсдэлтэй, төсвийн эх үүсвэрийн дутагдлыг бусад салбараас нэмж бүрдүүлэх боломж хомс байна" гэжээ.

Үргэлжлүүлэн "Олон улсын шинжээчдийн таамаглалаар дэлхийн зах зээлд 2025 онд өмнөх оноос тонн тутамд зэсийн дундаж үнэ 500.0 ам.доллароор өсөх бол алтны үнэ унц тутамд 350.0 ам.доллароор, тонн тутамд төмрийн хүдэр 20.0 ам.доллар, нүүрсний үнэ 35.0 ам.доллар, газрын тосны үнэ баррель тутамд 5.0 ам.доллароор тус тус буурах төлөвтэй байна" гэж дурджээ.

АУДИТ: Зарим урсгал зардлыг хэт механикаар хассан нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах эрсдлийг үүсгэх магадлалтай
АУДИТ: Зарим урсгал зардлыг хэт механикаар хассан нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах эрсдлийг үүсгэх магадлалтай
 
“Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил“ форум зохион байгуулагдлаа
“Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил“ форум зохион байгуулагдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!