УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш яаралтай хуралдаан зарлаж, ЗГ-аас УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй 2025 оны улсын төсвийн танилцуулгыг сонссон юм.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "За ямартай ч 2-р хэлэлцүүлгээс өмнө буюу хуулийн хугацаандаа хасуулахаар оруулсан ч шат шатанд нь санал хураалгаад дэмжигдээгүй
- Хиймэл дагуул (нийт 1.2 наядын зээлээр санхүүжих төсөвт өртөгтэй, 2025 онд 211.6 тэрбум)
- Ваучер (зөвхөн 2025 оных нь 18.3 тэрбум)
- Олон улсын мэдээлэл солилцооны “Дипломат корпус”-ын барилга (нийт 13 тэрбумын төсөвт өртөгтэй)
- Зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй Буйр нуурын онгоцны буудал, Тэрэлжийн зам… гэх мэт төсөл, арга хэмжээнүүд (нийт 716.5 тэрбумын төсөвт өртөгтэй, 2025 онд 270 тэрбум) НИЙТ 1.947 их наядын ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ төсөл, арга хэмжээнүүд шинэ төсвөөс хасагдаж орж ирэх бололтой" гэв.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!