УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.03/ хуралдаж нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.
Харин хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн нэгдүгээр зүйлийн 32.15 дахь хэсгийг “энэ хуулийн 321.1-д заасан төсвийн төслийг УИХ ажлын 7 хоногт багтаан, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээд шатны төсөв батлагдсанаас хойш ажлын 5 хоногт багтаан хэлэлцэж, дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө батална” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжлээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас төслийн нэгдүгээр зүйл буюу 321.1 дүгээр зүйлийн 321.2, 321.3 дахь хэсгийн “нэгдсэн” гэснийг хасах, мөн 321.1 дүгээр зүйлийн 321.4 дэх хэсгийн “8.4, 8.5 дахь хэсэг” гэснийг “8.4, 8.5 дахь хэсэгт заасан хугацаа” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус, тус дэмжсэнгүй.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!