Утааны асуудлаар сонсгол хийх өргөдлийг өнөөдөр 11:35 цагийн байдлаар 1283 хүн дэмжжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Иргэдийн оролцоог бүхий л түвшинд ханган, ил тод, эргэх холбоотой цахим парламентыг бэхжүүлэх зорилготой “D-Parliament”-д иргэн Б.Мөнгөнхишиг утааны асуудлаар сонсгол хийх өргөдлийг арваннэгдүгээр сарын 25-нд гаргажээ. Уг өргөдөлд өнөөдрийн 11:35 цагийн байдлаар 1283 хүн саналаа өгсөн бөгөөд өргөдлийн хугацаа дуусахад 23 өдөр үлдсэн байна.

D парламентаар 33.000 иргэн санал хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд тухайн иргэдийн ирүүлсэн тодорхой асуудалд ажлын хэсэг байгуулах, 70.000 мянга болон түүнээс доош иргэд дэмжсэн бол хяналт шалгалтын хуулийн дагуу хяналт шалгалтын түр хороо байгуулж асуудлыг хэлэлцэх төслийг санаачлах, 100 мянга болон түүнээс дээш хүн дэмжсэн тохиолдолд УИХ болон бусад шийдвэрийг хэлэлцэх ёстой.

Иргэн Б.Мөнгөнхишиг өргөдөлдөө " 2012 оны судалгаагаар 9 нас баралт тутмын 1 нь агаарын бохирдлоос болж байв. Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100000 хүн амд 92 байхад Монгол улсад 100000 хүн амд 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30%-иар илүү болж, хүн амаа өсгөх бодлоготой Монгол улсад маш том гарз хохирол юм. Агаар орчны бохирдол тогтмол нэмэгдэж байгаа нь эрүүл иргэд өсөж торниход сөргөөр нөлөөлж байна. НҮБ-ийн Хүүхдийн сангийн захиалгаар АШУҮИС-ийн хийсэн судалгаагаар багтраа өвчний тохиолдол 2009 онд 0-4 насанд 4 байсан бол 2017 онд 60 тохиолдол шинээр бүртгэгдэн өвчлөлийн бодит тоон үзүүлэлт даруй 15 дахин нэмэгдсэн байна. Агаарын бохирдол NO2 50% буурвал багтраа өвчнөөр оношлогдох шинэ тохиолдол 2019 онд 60 байсан 2027 он гэхэд 10 болж буурна гэсэн тооцоолол гарсан" гэдгийг онцолжээ.

ХОТЫН ТӨСӨВ 2025: Нийслэлийн 2024 оны төсвийн орлого 226 тэрбум төгрөгөөр ТАСАРЧЭЭ
ХОТЫН ТӨСӨВ 2025: Нийслэлийн 2024 оны төсвийн орлого 226 тэрбум төгрөгөөр ТАСАРЧЭЭ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!