Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЙЛЧЛАЛ: Шадар сайд Т.Доржханд Саудын Арабын Хаант Улсын бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Саудын Арабын Хаант Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд Шадар сайд Т.Доржханд тус улсын томоохон бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Хамтарсан Засгийн газрын эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Тус улсын бизнес эрхлэгчид эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтарч ажиллах сонирхлоо түлхүү илэрхийлэв. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, халал мах, буудай болон ашигт малтмалын чиглэлд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлэв.

Хоёр улсын Худалдаа хөрөнгө оруулалтын байгууллага болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимаар дамжуулж бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулахаар харилцан тохирч хамтарч ажиллахаар болов.

МАН БҮЛЭГ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг хөндөхгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барихыг дэмжлээ
МАН БҮЛЭГ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг хөндөхгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барихыг дэмжлээ
 
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 4 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 4 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.