“Анна Каренина“ жүжиг тавхан удаа тайзнаа тоглогдохоор болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

"Анна Каренина" жүжгийн тасалбар худалдаанд гарчээ. Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжиг энэ сарын 11-15-ны өдрүүдэд 5 -хан удаа тоглогдох юм байна.

Үргэлжлэх хугацаа: 200 минут

Сануулахад, Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой "Анна Каренина" романыг 1873-1877 онд бичиж, 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн билээ. "Анна Каренина" зохиолыг дэлхийн олон оронд орчуулж, сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм. Уг зохиолд гол баатар Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Кити хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлнэ.

Анна Каренинагийн хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяа зохиолын гол хөтлөх шугам болно. Ахынхаа гэр бүлийн ээдрээт асуудлыг зохицуулахаар Петербургээс Москваг зорьсон Анна галт тэрэгний өртөөнд Вронксий хэмээх залуухан офицертэй нүүр учирна. Нэгэн хэвийн нам тайван амьдралдаа хэдийн дасан зохицож, бүсгүй хүн гэгч чухамдаа тийм л хувь тавилангаар хорвоог туулдаг жамтай гэж ойлгож явсан Аннагийн энэ учрал түүний дараагаар угтах бүх уулзалтууд өөрийгөө цоо шинээр харах, уллмаар тайлагдахын аргагүй хэрнээ нууцлалг хүсэл тэмүүлэлд автахын хэрээр бодит байдалтайгаа улам бүр зөрчилдөн тэмцэлдэхийн шалтгаан болно гэж огт санасангүй.

Л.Мөнхбаясгалан: УИХ-ын гишүүн Н.Алтаншагайд баярлалаа. “ХАВДРЫН ЭМНЭЛЭГ“-т СХД-т дэд бүтэцтэй газар шилжүүлж өгсөн байна
Л.Мөнхбаясгалан: УИХ-ын гишүүн Н.Алтаншагайд баярлалаа. “ХАВДРЫН ЭМНЭЛЭГ“-т СХД-т дэд бүтэцтэй газар шилжүүлж өгсөн байна
 
ЛГБТ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд алба хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна
ЛГБТ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд алба хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!