
Улсын драмын эрдмийн театрт энэ сарын 4, 5, 6-ны өдөр “Анна Каренина” жүжиг үзсэн 54 хүнээс Covid-19 илэрч, хавьтагч нь 900 гараад байгаа юм. Тиймээс эдгээр өдрүүдэд жүжиг үзсэн хүмүүс Covid-19 илрүүлэх шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөх хуваарь гарчээ.
Энэ сарын 4, 5-нд “Анна Каренина” жүжиг үзсэн хүмүүс маргааш буюу энэ сарын 9-нд 09.00-17.00 цагт, гуравдугаар сарын 6-нд жүжиг үзсэн бол энэ сарын 10-нд 09.00-17.00 цагт тус тус шинжилгээнд хамрагдахыг уриалж байна. Мөн жүжиг үзсэн хүмүүсийг гэртээ зочин урихгүй, өөрийгөө гэртээ тусгаарлан халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
