Н.Мөнхнасан: Ээжийн гэр рүү ямар ч үндэслэлгүйгээр хүч түрэн орж, хааж боож, ухаж төнхөж, үр хүүхдүүдийн маань тоглоомыг хүртэл ёс зүйгүй самарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан өөрийн цахим хуудаснаа "Нийгэм зах зээлийн хүнд хэцүү сорилтыг өөрийн хүч, оюун ухаанаар даван туулж, бизнесийн ертөнцөд шантралгүй, мохошгүй зүтгэсэн эмэгтэйчүүд маань арай л их хэлмэгдэх юм. Монголынхоо төлөө үнэнчээр хөдөлмөрлөсөн, чин сэтгэлээсээ хийж бүтээсэн хүмүүстэй яасан их хатуурхана вэ дээ.

Ээжийн минь 30 гаруй жилийн хичээл зүтгэл амьдралаа зориулж, шударгаар босгосон бизнес, үүсгэн байгуулсан компаниуд болон орон гэр рүү нь нэг л шөнө ямар ч үндэслэлгүйгээр хүч түрэн орж, хааж боож, ухаж төнхөж, үр хүүхдүүдийн маань тоглоомыг хүртэл ёс зүйгүй самарсан. Хамгийн гол нь ямар зорилготой гэм зэмгүй хүмүүсийг хорьж, байцааж, сэтгэл зүй, эрүүл мэндийн байдлыг нь дордуулж, эрс муутгадаг вэ. Үнэхээр дотор бачуурч давчидмаар. Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилсээр байна" гэж бичжээ.

Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтний сургалт эхэллээ
Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтний сургалт эхэллээ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!