ЦЕГ: 15 настай “С”, “Ц” нар 14 настай “М”-ын хэвлий хэсэгт хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн хэргийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд “Үл таних хүмүүст хутгалуулж, гар утсаа дээрэмдүүллээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохоор эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан.

Шалгалтаар 15 настай “С”, “Ц” нар нь 14 настай “М”-н хэвлий хэсэгт хутгалж, Iphone 8 маркийн гар утсыг нь дээрэмдээд Улаанбаатар хот руу таксинд сууж явсныг камерын хяналтаар олж тогтоолоо.

Ийнхүү Орхон аймгийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газартай хамтран ажиллаж 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд “С”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

УИХ дахь Тусгай хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахална
УИХ дахь Тусгай хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахална
 
СХД-ийн ИТХ-ын даргаар Б.Золбоо, дүүргийн засаг даргаар Ц.Баттөр нарыг дэмжлээ
СХД-ийн ИТХ-ын даргаар Б.Золбоо, дүүргийн засаг даргаар Ц.Баттөр нарыг дэмжлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!