Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр "төрийн байгууллагатай танилцах, туршлага судлах" нэрээр төсвийн 55 сая төгрөгөөр онгоцны тасалбар захиалж найман эмэгтэйн хамт Фукуок явж амарсан тухай мэдээллийг "шилэн" Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа нийтэлсэн билээ.
Тэгвэл сайд Э.Одбаяраас тодруулахад "Би гадагшаа яваагүй. ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын 15 ажилтан Вьетнам улсын төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, сургалтанд хамрагдсан гэж ойлгож байгаа. Ганц Фукуок биш Ханой хот руу явсан мэдээлэл бий. Одоогоор би тийшээ явж үзээгүй л байна. Гэхдээ намайг явсан гэж харлуулах сонирхол хэн нэгэнд байгаа юм байлгүй дээ л гэж харж байна. Харин тэр зурагийн хувьд Тэр эхнэр бид хоёрын 2018 оны үед авахуулж байсан зураг байна лээ" гэв.