Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Амгалан: Хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд аймгуудын засаг дарга нар саналаа өгөхдөө төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2025.08.12/ 2025-2026 оны хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа. Цахим хуралд аймгуудын Засаг дарга нар болон бусад 87 байгууллагын 111 албан тушаалтан оролцлоо.

Хурлын эхэнд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “ХББОСЯ-нд аймаг, нийслэлийн Засаг дарга нараас 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 131 шинэ хөрөнгө оруулалтын ажлын санал ирснээс 27 нь холбогдох хууль, журам болон төсвийн төсөл бэлтгэх төсвийн удирдамжийн шаардлагыг хангасан тул Сангийн яам руу холбогдох цахим системээр илгээгээд байгаа талаар танилцуулсан.

Иймд аймгийн Засаг дарга нар төсвийн төсөлд санал ирүүлэхдээ Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журмыг баримтлах ёстой" гэдгийг онцлов.

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Олон Улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах хүрээнд 969.7 сая төгрөгөөр цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг 182 ширхэг тоног төхөөрөмж худалдан авсан
БОЛОВСРОЛЫН ЯАМ: Олон Улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах хүрээнд 969.7 сая төгрөгөөр цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг 182 ширхэг тоног төхөөрөмж худалдан авсан
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.