Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх оны төсвийн төсөлд “E-Mongolia”-аар дамжуулж иргэд саналаа өгөх хугацаа маргааш дуусна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг "E-Mongolia" цахим системээр дамжуулан авах хугацаа энэ сарын 14-ний өдөр дуусна. Одоогийн байдлаар 167.712 иргэн саналаа өгчээ.

2026 оны төсвийн бодлогыг эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг салбарт чиглүүлэх ёстой гэж олонх нь үзжээ. Харин нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбарт төсвийн хэмнэлт хийх шаардлагатай гэсэн санал давамгайлж байна. Төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого нэн тэргүүнд хэрэгжүүлэх, аль салбарын хөрөнгө оруулалтыг 2026 онд тэвчих, татварын шинэчлэлд ямар зарчим баримтлах зэрэг асуултад иргэд саналаа идэвхтэй ирүүлсэн байна.

Иймд иргэн та 11-11 төв болон E-Mongolia системээр саналаа өгч, төсвийн шинэчлэлд оролцоорой.

ЗГ:  “ЭМДС-ийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай“ Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна
ЗГ: “ЭМДС-ийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай“ Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.