Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: ЗГ-ын өрийн нийт хэмжээ дээд түвшнээр тооцогдсон төсвийн өөдрөг төсөөллөөр батлах гэж байгаа нь эрсдэлтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

УИХ-ын чуулганы 2024.10.18-ны өдрийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээс нэг асуулт байна. Засгийн газрын өрийн нийт хэмжээ дээд түвшнээр тооцож төсөлд оруулж ирсэн байна. Уг нь бид энэ төсөлд хамгийн доод хэмжээгээр бууруулж оруулахыг л зорьж ажиллах ёстой.

Мөн өмнөх оны төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын дүгнэлтээр төслийн биелэлт 70 хувьтай гарсан байна. Үлдсэн 30 хувиа яагаад зарладаггүй юм.

Ажлын хэсгийн гишүүн н.Батхүү: Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөгөөр нийт 325 төсөл арга хэмжээг 19.2 их наяд төгрөгөөо санхүүжүүлэхээр тусгасан. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөс 5.2 их наяд төгрөг, гадаад зээл тусламийн эх үүсвэрээр 4.2 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэхээр тусгасан байгаа. Хуульд заасан бодлогын баримт бичигтэй уялдаж байгаа учраас ЭЗХ-ийн сайдаас зөвшөөрсөн байгаа.

Г.Тэмүүлэн: Төсвийн төслийн эрсдэлийг тооцоолох ёстой Сангийн яам “өөдрөг төсөөллийн яам“ болж хувирч байна
Г.Тэмүүлэн: Төсвийн төслийн эрсдэлийг тооцоолох ёстой Сангийн яам “өөдрөг төсөөллийн яам“ болж хувирч байна
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог