Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2024.09.27/ өргөн мэдүүллээ.

“Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь эдийн засаг, инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад голлон чиглэнэ” юм байна. Цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлийг Монгол Улс амжилттай даван туулж, санхүүгийн зах зээл, эдийн засаг сэргээд байгаа бөгөөд энэхүү сэргэлтийг цаашид дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.

Тодруулбал, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувьд (+/-2 нэгж хувийн интервалтай) тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ юм байна. Мөн олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлж, Төв банкны бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж ажиллах зэрэг зорилтуудыг тусгажээ

Хэнтий аймаг ШИЛДЭГ 5 аймгийн нэгээр шалгарлаа
Хэнтий аймаг ШИЛДЭГ 5 аймгийн нэгээр шалгарлаа
 
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.