Монгол Улсын Засгийн газраас “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу жил бүр 21 аймгийн ажлыг дүгнэж, байр эзлүүлдэг. Үүнд:
1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт
2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
3. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
4. Аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
5. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт
6. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
7. Төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт
8. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ
9. Шилэн дансны хэрэгжилт
10. Шударга байдлын үнэлгээ
11. Тэрбум мод
12. Цахим шилжилт
13. Хог хаягдлын менежментийн хэрэгжилт зэргийг харгалзан үздэг.
Хэнтий аймгийн эдгээр үзүүлэлтүүд жил бүр өссөн үзүүлэлттэй байсан бөгөөд 2021 онд 5 дугаарт, 2022 онд 4, 2023 оны ажлаараа ийнхүү “Шилдэг аймаг-”аар шалгарчээ. Мөн Орхон, Завхан, Ховд, Увс аймаг "шилдэг"-ээр шалгарсан байна.