МАРГААШ: Улаанбаатарт 16 хэм дулаан, бороо орохгүй

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

2024 оны 09-р сарын 23-ны 20 цагаас 09-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +4…+6 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруунaaс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

“Шөнөдөө хасах хэмд хүрч хүйтэрч байгаа учраас асфальт хучилтыг өдрийн цагаар хийхээс өөр аргагүй“
“Шөнөдөө хасах хэмд хүрч хүйтэрч байгаа учраас асфальт хучилтыг өдрийн цагаар хийхээс өөр аргагүй“
 
ЗАМ ЗАСВАР: Нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна
ЗАМ ЗАСВАР: Нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!