Аутизмтай Монгол хүүхдийг ялгаварлан гадуурхсан мэдээтэй холбогдуулан компаниуд Turkish Airlines-ны нислэгээ цуцалж эхэллээ. Turkish Airlines-ны бүртгэлийн ажилтан аутизмтай Монгол хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэх мэдээлэл цацагдсан юм. Тодруулбал, Airplane travel agency "Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхсан мэдээтэй холбогдуулан манай агентлаг Турк улсын аяллыг Turkish Airlines-р гаргахгүй болсноо үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Охины ээж ийнхүү пост бичсэн юм.
Аутизмтэй хүүхдүүд одоо онгоцоор нисэж болохгүй юу
Манай охин 14 настай. Аутизмын хүрээний эмгэгтэй. Есдүгээр сарын 19-ний өглөө Turkish Airlines -нисэх гээд бүртгэл хийлгээд зогсож байтал тэр өдөр Нисэх дээр Turkish airline-ны бизнес класс дээр бүртгэл хийж байсан эмэгтэй охиныг минь “хэвийн биш хүүхэд байна. Онгоцонд бусдад саад болохоор байна гээд бүртгэлээ хийхгүй” гээд маягласан. Охин маань тайван зогсдоггүй биеэ байнга займчиж байдаг. Бусдаар бол хүний биед гар хүрдэггүй хүнд саад болдоггүй мөрөөрөө охин. Би тэр эмэгтэйд бид байнга явдаг юм аа манай охин бусдад саад болохгүй гэсэн чинь би яаж мэддэг юм. Саад болвол яах уу гэсэн. Олон улсад, гадаадад харин ч ийм хүүхдэд тусгай эрх олгоод дараалалгүйгээр бүртгэж оруулах, өөрт нь болон бусдад саадгүйгээр аль эвтэйхэн суудалд суулгадаг юм.
Охинтойгоо зөндөө л онгоцоор явдаг байсан. Харин ч найрсаг хүлээж аваад охинд маань халааснаасаа чихэр тоглоом хүртэл өгдөг. Монголчууд хэзээ ийм хүнд суртлаа болих вэ. Аутизмтэй хүүхдүүд одоо онгоцоор нисэж болохгүй юу. Мөн тэр эмэгтэй цаашаа Истанбулаас Европ орох онгоцны суудлыг хүртэл охинтой минь нэг дор биш энд тэнд өөр өөр газар нэг, нэгээрээ суухаар бүртгэсэн байсан. Азаар сул суудал таараад өөр суудал дээр охиныхоо хажууд сууж явсан. Тэр эмэгтэй та үнэхээр муу хүн байна шүү.Turkish airlines-ны тэр бүртгэлийн эмэгтэйд гомдолтой бна. Би цаашаа гомдол гаргана.